Томпсон
Нара
Бол олон улсын илтгэгч, хувийн брэндийн эксперт продюсер
Түүний Positive Charge бүтээл Amazon дээр эмэгтэйчүүдийн Дотоод ертөнцийн сэрэлт, Өөрийгөө үнэлэх үнэлэмж, Амжилт, Хувь хүний хөгжил зэрэг 11 ангилалд тэргүүн байр эзэлсэн
Тэрээр Монголын анхны хувь хүний хөгжлийн рэтритийг санаачлан хэрэгжүүлж, мэргэжлийн көүчүүдийг бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэх анхны воркшопыг эхлүүлсэн.
Amazon-ийн
11 ангилалд
№1 бестселлер
Хүчтэй хувийн брэндийн өгөөж:
Нөлөө ба эрх мэдэл
Хүчирхэг лидер болох
Түүх болон мөнхрөх
Олон нийтийн талархал
Үйлчлүүлэгчдийн тогтвортой урсгал
Өрсөлдөгчгүй монопол болох
Телевиз, радио, подкастын урилгууд
Ард түмэндээ Нэр хүндтэй, бусдад итгэлцэл найдвар төрүүлдэг болох
Олон нийтэд хурдан танигдах
Шинэ бизнесийн боломжууд
Бусдад зөвлөх ба үлгэр дуурайл болох
Салбарынхаа топ шагналуудыг хүртэх
Өндөр орлого
Уран илтгэгч
Нийгмийн өндөр статус
Бэст түншлэлүүд
Аялал жуулчлал
Результаты построения сильного личного бренда
Хэвлэл мэдээлэлд
Denver Post — тусгай нийтлэл
Подкастууд (АНУ, Англи, Япон, Энэтхэг, Австрали болон бусад)
Монголын үндэсний ТВ мөн ТВ 9
Монголын тэргүүлэх радио — 104.5 FM-д зочин
LDSliving сэтгүүл (АНУ, олон сая уншигчтай)
Би яагаад эрэлттэй илтгэгч, тренер вэ
RE/MAX, Deseret, Brigham Young University, Voice for Africa, Colorado Rotary-д илтгэл тавьсан
Америкд төвтөй Top Coaching Academy-ийн үүсгэн байгуулагч
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн клуб болох CEO Club-ийн үүсгэн байгуулагч
Дэлхий дахины туршлагатай практик мэргэжилтэн
Монголын анхны эмэгтэйчүүдийн рэтритийг санаачлагч
Дэлхийн сангуудын арга хэмжээнд оролцсон
Хувь хүний өсөлт, хөгжлийн чиглэлээр онлайн сургалтын анхдагч
01
03
04
05
02
Монголд эмэгтэйчүүдийн ретрит, боловсролын санаачилгын тэргүүлэгч
Хөтөлбөрүүд, кейсүүд ба сэтгэгдлүүд
Бодит үр дүнгүүд
Coach to Creator
— Монголын анхны көүч бэлтгэх хөтөлбөр мөн мэргэжил дээшлүүлэх воркшоп
VIP Women’s Retreat
— Тэрэлж байгалийн цогцолборт болсон анхны хувь хүний хөгжлийн рэтрит
Keynote: Visibility is Profitability
— Улаанбаатар, Ховд, Сөүл хотуудад болсон түүхэн илтгэлүүд
Mongolian Workbook
— Мянга мянган эмэгтэйчүүдийн хамгийн дуртай хэрэгсэл
Deseret Charities-тай хамтарсан keynote — Монголын хот аймгуудаар 7 удаагийн илтгэл
Support system
Орон нутагт болон гадаадад амьдардаг эмэгтэйчүүдээ байнга дэмжиж тэтгэдэг
Ганаа
Гонконгод нөхөр, хүүхдүүдийнхээ хамт элэг бүтэн сайхан амьдардаг боловч ажил мэргэжлийн хувьд амжилт олж чадаагүйдээ сэтгэл хангалуун бус байдлаасаа болж гацаанд орсон байсан Ганаа Нара Томпсонтой ажиллаж эхэлснээр амьдарлаа 360 градус эргүүлж чадсан.
Лана
Лана хорь гаруй жилийг төрийн бус байгуллагын салбарт зориулж, шат дараалан дээшилж, дээд түвшинд хүрч, хамт олныхоо хүндэтгэлийг хүртсэн ч энэ бүхний цаана өөрийгөө мартаж, сэтгэлээ шавхаж, бие сэтгэлээрээ туйлдаж хоцорсон эмэгтэй байлаа.
Руна
Гадаадад амьдардаг монголчуудын хүрээнд “Үзэгдэж харагдхын хатан хаан” нэрээр танигдахаасаа өмнө Руна цагаан халаадтай эмч хүн байсан. Эмч хүний хувьд түүний амьдралд тогтвортой цалин, аюулгүй орчин, бусдын хүндлэл байсан ч аялах эрх чөлөө, өөрийн дураар амьдрах зориг дутагддаг байжээ.
баби
Гоо сайханчийн ажлыг Баби олон жил хийсэн ч нэг л ажил нь явцгүй, орлого багатай, байрны түрээсийн үнэ жил ирэх тусам өсөж дарамт болж байсан тул бизнесээ хэрхэн томруулах хэрхэн орлогоо сайжруулах талаар Нарагаас зөвөлгөө авах гэж анх түүнд хандсан.
Отгоо
Отгоо борлуулалтаа ихээр нэмэгдүүлэхийг хүссэн учраас Нара Томпсонтой ажиллаж эхэлсэн. Өмнө нь оёдолчин байсан бүсгүй Нара Томсонгийн удирдалага дор биеийн хүчний хүнд ачаалалыг ардаа орхиж боловсролын бизнесд хүчээ үзхээр шийдэж өөрийн мэдлэг
Стар
Эмэгтэйчүүд цөөнтэй Монголын IT-ийн салбарт Стар аль хэдийнээ хүндлэгдсэн мэргэжилтэн байсан. Ухаалаг, мэргэжлийн өндөр мэдлэгтэй, гэр бүлдээ ч, ажил мэргэжилдээ ч үнэнч тэрээр амин чухал сонголтын уулзвар дээр зогсож байхдаа Нара Томпсонгоос тусламж хүссэн юм.
БҮРНЭЭ
Бүрнээ Нара Томпсонтой уулзахдаа ядарч туйлдсан бүсгүй байсан. Тэрээр маш олон жил ар гэрийн болон ажил мэргэжилийн хүнд ачааг нуруун дээрээ ганцаараа үүрч явснаас болж ядаргаанд орсон байв. Цаасан дээр Бүрнээгийн амжилтууд маш тод буюу тодорхой харагддаг.
МАЯА
Маяагийн дотны найз, бизнес түнш бүсгүй түүнийг шүүхэд өгхөд Маяагийн амьдрал нэг мөчид нурсан гэж хэлж болно. Түүний дотор харанхуйлсан тэр мөчид Маяа зөвхөн бизнесээ алдхаас гадна итгэж явсан найзын урвалттай нүүр тулах хэрэг гарсан.
Луна
Японд амьдарч буй монгол гоо сайханч Луна жирэмсэн болсноо мэдсэн тэр мөчид ирээдүйн тухай өөрөөр бодох төлөвлөх хэрэг гарсан. Тэр үргэлж гараараа орлогоо олдог байсан бол эрсдэл өндөр жирэмслэлттэй гэж эмчээс сонсоод мөн түүний анхныхаа хүүхдийг тээж байгаа юм
Заяа
Заяа Монголын хамгийн нэр хүндтэй санхүү эдийн засгийн сургуулийн төгсөгч бөгөөд Монголын банкны салбарт арван найман жил ажилахдаа том том хөрөнгө оруулалтын портфелиуд, өндөр шаардлагатай үүрэг хариуцлагыг амжилттай үүрч, салбартаа болон хамт олондоо нэр хүндтэй нэгэн болж чадсан.
Бямбаа
Бямбаа анх Нара Томпсонтой уулзахдаа нэг л зорилготой байлаа — онлайн бизнестэй болох. Нара энэхүү хүслийг нь гүйцэлдүүлж чадсан. Тун удалгүй Бямбаа дундаж насны эмэгтэйчүүдтэй хувийн зөвөлгөө өгч эхэлсэн байдаг. Түүний өгч хийж байсан ажил маш үнэ цэнэтэй чухал ажил байсанч хаалттай
Гоо сайханчийн ажлыг Баби олон жил хийсэн ч нэг л ажил нь явцгүй, орлого багатай, байрны түрээсийн үнэ жил ирэх тусам өсөж дарамт болж байсан тул бизнесээ хэрхэн томруулах хэрхэн орлогоо сайжруулах талаар Нарагаас зөвөлгөө авах гэж анх түүнд хандсан.

Түүний ур чадвар гарцаагүй өндөр байсан ч бизнесийн цар хүрээ жижиг, түрээсийн байрны дарамт, туслах ажилчдын цагийн хуваарь үл тоомсорлож сул ажилдгаас болж том том өөрчлөлт хийх хэрэгтэйг Нара түүнд ойлгуулсан. Үнэндээ ч Баби жижиг өөрчлөлтийг хүсээгүй, тэр бүтцийн том өөрчлөлтөд бэлэн байсан. Түүнд жижиг үйлчилгээ үзүүлэгчээс зах зээлийн тэргүүлэгч брэнд рүү шилжихэд туслах продюсер хэрэгтэй байлаа.

Тэдний хамтын ажил бизнесийн загварыг үндсээр нь өөрчлөхөөс эхэлсэн. Түрээсээ үргэлжлүүлэхийн оронд Баби өөрийн гэсэн барилгатай болж, зөвхөн эдийн засгийн бие даасан байдлаа төдийгүй зах зээл дэх нэр хүнд, сэтгэлзүйн давуу талаа баталгаажуулсан. Дараа нь Нара түүний брэндийг мэргэжлийн удирдагч, нарийн мэргэжилтэн гэсэн ойлголтоор шинээр бүтээж, зөвхөн үйлчилгээ үзүүлэгч бус, харин дээд түвшний сургалттай, олон улсын сертификаттай гоо сайхны боловсролын чиглэлийн багш, сургагчийн байр суурийг олж авхда тусалсан. Энэ нь түүнд өрсөлдөгчдөөсөө эрс ялгарах давуу талыг өгч, боловсрол болон нөлөөллийн шинэ орлогын урсгалыг нээсэн юм.

Өмнө ажилдаггүй байсан түүний сошил сувгууд жинхэнэ борлуулалтын хэрэгсэл болж хувирсан. Нарагийн удирдамж дор Баби цахим орчинд итгэлцлийг бий болгож, үзэгдэж харагдаж чадснаар олон нийтэд танигдаж үүнийгээ орлого болгон хөрвүүлж мөн дагагчдын тоог нэмснээр тогтмол орлого авчрах үнэнч үзэгчдийн баазыг бий болгож чадсан. Түүний нэр хүнд өсөхийн хэрээр нөлөө нь ч өргөжсөн: тэр аймгийнхаа шилдэг бизнес эмэгтэйгээр тодорч, гоо сайхны салбарын арга хэмжээнүүд, подкастанд уригддаг илтгэгч болж, хэрэглэгчдийн хүрээгээ орон нутгийнхаа хил хязгаараас давуулан тэлсэн.

Бабигийн амьдралд орсон санхүүгийн өөрчлөлт үнэхээр гайхалтай байсан. Түүний орлого 400% өсч, нөхрийнхөө бизнесийн төсөлд хөрөнгө оруулж, хүүхдүүдийнхээ боловсролд өөрийнхөө мэргэжлийн болон хувь хүнийхээ хөгжилдөө, амралт аялалд зарцуулах мөнгөтөй болсон нь түүнд болон гэр бүлд нь маш их аз жаргалыг бэлгэлсэн.

Өнөөдөр Баби зүгээр нэг салон ажилуулдаг бүсгүй биш. Тэр бол зах зээлийнхээ тэргүүлэгч, хүчтэй хувийн брэндтэй нөлөөлөгч, зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн бизнес эмэгтэй. Түүний өөрчлөлт бол мэргэжлийн ур чадвартай хувийн брэндийн продюсэртэй ажиллах ямар их ажлыг богино хугацаанд бүтээж болдогийн тод жишээ юм.
Баби
Ихэнх хүмүүс тэтгэвэрт гархыг мөрөөддөг ба эмэгтэйчүүд тэтгэвэрт гарангуутаа ач гучаа харах, ногоо тарих зэрэг ажил хийж гэр зуураа байдаг бол Энхмаа тэгээгүй. Тэрээр шинэ үеийн тэтгэвэрийн эмэгтэй гэж хэлж болно. Монголын нэр хүндтэй их сургуульд олон жил багшилж мөн олон жил удирдах ажил хийсэн Энхмаа тэтгэвэрт гарангуутаа үрэгжлүүлэн эрч хүчтэй хөдөлмөрлхийг эрхэмлсэн бөгөөд амьдрал ажлын туршлагаа залуучуудыг менторлох ажилд зориулхаар шийдэж Нара Томпсонд хандсан юм.

Тухайн үед Энхмаа цахим орчинд идэвхгүй байсан бөгөөд хувийн брэнд хэмээх нийгмийн капиталын чухалыг ойлгоогүй байсан. Гэхдээ тэр өөрийн хүсэл зорилгодоо хүрэхийн тулд орчин үеийн чадварт сурах ёстойг Нарагаас ойлгож үзэгдэж харагдах, дуу хоолойгоо олон түмэнд хүргэх тал дээрээ идэвхтэй ажилж эхэлсэн. Нара түүнийг “тэтгэвэрт гарсан багш” дүрээр бус, харин залуучүүдын ментор, шинэ цагийн хүчирхэг эмэгтэйчүүдэд «Яаж амжилтанд хүрэх вэ» гэсэн асуултанд хариу өгдөг көүч болгон уралсан билээ.

Шинээр бүтээсэн мэргэжлийн чиглэл дээрээ суурилан залуу эмэгтэйчүүдэд ганцаарчилсан зөвлөгөө өгч олон эмэгтэйчүүдийн амьдарлыг Энхмаа сайжруулж чадсан. Энхмаа олон эмэгтэйчүүдийн чиглүүлэгч дуу хоолой болхоос гадна олон хүнд сайнаар нөлөөлж тэдний майндсэтийг тэлсэн. Үүний дараа Энхмаа үл хөдлөх хөрөнгийн салбарт өөрийгөө сорихоор шийдэж Улаанбаатарын төвд тансаг оффистой үл хөдлөх хөрөнгийн офис нээж, салбарынхаа шилдэг борлуулагчийн тоонд тооцогдож эхэлсэн.

Энхмаагийн урилгаар Нара Томпсон үл хөдлөх хөрөнгийн бизнесд зүтгэж яваа олон арван агентуудад хувийн брэндийн үнэ цэнийг таниулсан чухал сургалтыг хийсэн. Үүнээс Энхмаа хүртэл маш их урам авч үзэгдэж харагдах аянг офисдоо өрнүүлж, үрэгжлүүлэн Дубайгийн монголчуудын диаспора руу бизнесээ тэлж ажилсан.
Энхмаагийн түүх бол тэтгэврийн насанд өөрөөр амьдарч болдогийг харуулсан түүх бөгөөд эрч хүчтэй, энерги дүүрэн шинэ амьдрал, шинэ амжилтыг бүтээж болох үлгэр жишээ юм.
Энхмаа
Отгоо борлуулалтаа ихээр нэмэгдүүлэхийг хүссэн учраас Нара Томпсонтой ажиллаж эхэлсэн. Өмнө нь оёдолчин байсан бүсгүй Нара Томсонгийн удирдалага дор биеийн хүчний хүнд ачаалалыг ардаа орхиж боловсролын бизнесд хүчээ үзхээр шийдэж өөрийн мэдлэг, хүсэл тэмүүлэл дээр суурилсан сургалтын хөтөлбөрүүдийг Монгол эмэгтэйчүүдэд хүртээл болгож эхэлсэн. Энэхүү эхний алхам нь түүний амьдарлыг 360 градус эргүүлж хүнд ажлаас түүнийг чөлөөлж өгсөн учир бизнесээ өргөтгөх цаг ирэхэд дахин Нарагийн тусламжийг хүссэн юм.

Энэ удаа маркетинг ба борлуулалтын стратегитэй болхоор Наратай холбогдсон байлаа. Нара Отгоогийн продюсер болсноор түүнд оновчтой маркетингийн стратеги боловсруулж өгсөн. Энэхүү маркетингийн аргууд нь өндөр хөрвөлттэй, автоматжуулсан борлуулалтын воронка байсан бөгөөд богино хугацаанд Отгоогийн көүчингийн орлогыг гурав дахин нэмж чадсан.

Гэхдээ өөрчлөлт үүгээр дуусаагүй ээ. Нара Отгоогийн хувийн брэндийг шинэчилж, мессежийг нь тодорхойлж, зорилтот үйлчлүүлэгч нарыг нь оновчтой онилж, Монголын боловсролын зах зээл дээр ялгарахуйц сэтгэлд хүрсэн түлхүүр үг, байршуулалтыг Отгоод бүтээж өгсөн. Ингэснээр Отгоо зүгээр нэг “сургалт зардаг” хүнээс өөрийн нэрийн бүтээгдэхүүнтэй болж, илүү өндөр орлого олохоос гадна өөрийн салбарт лидерийн байр суурийг эзлэх болсон. Тэрхүү нэрийн бүтээгдэхүүн Нарагийн стратегийн арга барилаар бичигдсэн бөгөөд зах зээлийн хүлээлтийг хариулсан төгс бүтээгдхүүн болж чадсан.
Отгоогын орлого эрс нэмэгдсэн. Мөн түүнд чөлөөтөй цаг их байдаг болсон.

Ингээд бизнес нь автоматжиж, тогтвортой орлого олж байсан тул Отгоо бага насныхаа хоёр хүслээ биелүүлэх боломжтой болсон. Эхнийх нь нум сум харвах спортоор хичээллэх байсан ба мэргэжлийн түвшний спортын хэмжээнд Отгоо өрсөлдөж эхлэв. Өнөөдөр Отгоо өндөр зэргийн тамирдын дунд өрсөлдөж түрүүлж байна. Өмнө нь оёдлын ажилд биеээ дайчилдаг байсан бол одоо өөрийн хүсэл мөрөөдлийн амьдарлаар амьдрах дээрээ төвлөрч байна.
Хоёр дахь биелсэн бага насны мөрөөдөл нь олон жил зүрхэндээ тээж ирсэн номоо бичиж дуусгасан. Яг одоо хэвлэлийн шатанд түүний ном явж байгааг дуулгах маш таатай байна.

Отгоо Нарагаас тусламж авахдаа мэргэжил солих дээр төвлөрч байсан бол тун удалгүй зорилго нь томорч хүчтэй хувийн брэндтэй, нэрийн бүтээгдэхүүнтэй, автоматжуулсан борлуулалтын воронкатай, бэстслэр номтой, спортын өндөр амжилттай болно гэж зүүдэлж байсангүй. Энэ бүх амжилтыг бүтээлцэж өгсөн хувийн брэндийн продюсер Нара Томпсонд маш их талархаж явдагаа Отгоо илэрхийлэх дуртай.
Отгоо
Эмэгтэйчүүд цөөнтэй Монголын IT-ийн салбарт Стар аль хэдийнээ хүндлэгдсэн мэргэжилтэн байсан. Ухаалаг, мэргэжлийн өндөр мэдлэгтэй, гэр бүлдээ ч, ажил мэргэжилдээ ч үнэнч тэрээр амин чухал сонголтын уулзвар дээр зогсож байхдаа Нара Томпсонгоос тусламж хүссэн юм. Саяхан төрсөн тэрээр бяцхан үрдээ ч сайн ээж байх хүсэлтэй мөн хүч хөдөлмөрөөрөө босгосон карьераа ч орхидуулахгүй байх санаатай байсныгаа Нараад хэлж зөвөлгөө авав. Хэрхэн ар гэр ажил мэргэжилээ тэнцвэртэй авч явах вэ гэдэг асуулт Нарад маш ойлгомжтой асуулт байсан. Яагаад гэвэл Нара өөрөө тэнцвэртэй амьдарлыг бүтээж чадсан бөгөөд маш олон эмэгтэйчүүдэд энэ сэдэв дээр тусалж чадсан өөрийн гэсэн боловсруулсан арга барил стратэги бүсгүйч байсан нь онсон.

Стар Наратай хамтарч цагийн мэнэжмэнтийн хуваарь боловсруулж халамжтай ээж, хайртай эхнэр, ачтай охин, өндөр карьертай бүсгүй зэрэг ажлуудаа зохицуулж чадсан. Энэ хуваарь нь олон ажлыг нэг зэрэг амжуулах биш, харин хань ижлийнхээүжил том болсон хүүхдүүдийнхээ тусламжтайгаар олныг бүтээх тэрхүү амьдарлчн хэв маяг билээ.
Стар тун удалгүй зоригтой эрч хүч дүүрэн ажилдаа эргэн орж хэдхэн сарын дотор албан тушаалаа ахиулж чадсан. Стратегийн оновтой сэтгэлгээ, харилцааны ур чадвар нь богино хугацаанд түүнийг компаныхаа том төслүүдийг удирдах хүчин чадалд хүргэсэн юм. Энэ амжилт илүү олон цагаар ажилснаас болоогүй ээ. Цагийн зохицуулалт, ар гэрийн дэмжлэг тусламжаас болсон гэж Стар дүгнэн Нарагийн харуулсан зааж сургасан жимээр алхаж байгаадаа маш их талархаж амьдарч байна.

Стар үргэжлүүлээд том алхам хийсэн: нөхөртөйгөө нийлээд өөрийн компаныг байгуулсан. Энэхүү алхам хийхдээ Нарагаас зөвөлгөө авсан бөгөөд өмнө хийж чадсан амжилт дээрээ үндэслэж шинэ бизнесээ зохион байгуулалж урагшилсаар маш том амжилтанд хүрч чадсан.

Өнөөдөр Стар өөрийнхөө дуртай ажлаа хийж өөрийнхөө хобиг хөгжүүлж маш маш сайхан тэнцвэртэй амьдарч байна. Тэр волейбол тоглодог. Уул хадаар авирдаг. Цошил дээр идэвхтэй контент хийдэг. Гэр бүлтэйгээ аялдаг, цагаа хөгжилтэй, инээд дүүрэн өнгөрөөдөг бүсгүй болсон. Түүний өдөр бүрийн амьдрал гэрэл гэгээтэй, бусдад тусалсан, эерэг амьдрал болж хувирсныг Наратай холбож Стар ярих их дуртай. Монголын IT-ийн салбарт амжилт олсон цөөхөн эмэгтэйчүүдийн нэг тэрээр хувийн амьдралаа золиослохгүйгээр мэргэжилдээ өндөр амжилт гаргах үлгэр жишээ болж байна. Түүний амжилт залуу эмэгтэйчүүдэд тэнцвэртэй амьдарлыг хэрхэн зохиох талаар мөн энэ амьдралдаа хэрхэн сэтгэл хангалуун амьдрах талаар зааж сургаж байгаа түүх юмаа.
Стар
Бүрнээ Нара Томпсонтой уулзахдаа ядарч туйлдсан бүсгүй байсан. Тэрээр маш олон жил ар гэрийн болон ажил мэргэжилийн хүнд ачааг нуруун дээрээ ганцаараа үүрч явснаас болж ядаргаанд орсон байв. Цаасан дээр Бүрнээгийн амжилтууд маш тод буюу тодорхой харагддаг. Жишээ нь нэр хүндтэй гадаадын их сургуулийн магистрын зэрэг, олон жилийн удирдах ажлын туршлага, гадаад хэлээр ярьдаг чадвар гэх мэт амжилтуудыг дурьдаж болох юм. Гэвч бодит амьдрал дээр түүний амьдрал олон асуудалтай, уйтгартай, саарал өнгөтөй амь зогоож буй байсан. Бүрнээ сүүлчийн хүчээ шавхан зүтгэж байсан боловч хайртай ханийх нь эрүүл мэндийн асуудал гэр бүлд нь санхүүгийн давхар ачаа болж орж ирсэн.

Тиймээс, Бүрнээ Нара Томспоны талаар сонсон тэр өдөр даруй Наратай холбогдож карьерээ өөрчлөх, амьдралынхаа чиглэлийг өөрчлөх тусламж хүссэн. Анхны уулзалтын явцад нэг зүйл тодорхой болсон> Тэр нь юу вэ гэвэл Бүрнээгийн дэлхийг сонирхдог сониуч зан, аялал жуулчлалд дуртай байдал, олон гадаад хэл зэргийг ашиглан аялал жуулчлалын бизнесд хүчээ үзэж болох нь тодорхой болов. Түүний олон гадаад хэлний мэдлэг, гадаадад амьдарч байсан туршлага дээр тулгуурлан аялал жуулчлалын тансаг үйлчилгээг үзүүлэх Монгол жуулчлалын компанд хүчээ сорих байв. Энэ зорилгыг хэрэгжуулж сүүлчийн хоёр жил аялал жуулчлалын салбарт Бүрнээ хүчээ үзэж байна.

Үргэжлүүлээд Наратай ажилж бёрнаут, стресс, ядаргааны хор уршгийг зааж сургадаг илтгэгч, мэнтор багшаар АНУын боловсрол эзэмшиж чадсан. Түүний лекц сургалтууд цахимаар болон танхимд хийгддэг бөгөөд амьдралд суусан бодит аргаар хүмүүсийн амьдарлыг сайжруулж байна. Бүрнээгийн сургалт хөрсөнд суусан арга барилтай, бодит амьдарлын тусгал учраас маш үр дүнтэй байдгаараа онцлогтой.

Бүрнээгийн хамгийн том өөрчлөлт нь гэр бүлийн амьдралд нь гарсан. Мэдээж хувийн хоёр бизнестэй болж чадсан нь гайхамшигтай. Гэхдээ л Бүрнээгийн хувьд гэр бүлээрээ аялдаг болсон нь, хүүхдүүдтэйгээ цагийг маш сайхан өнгөрөөдөг болсон нь түүний бахархал. Гэрт нь инээд хөөр сэргэж хүүхдүүдийнх нь нүдэнд оч гэрэлтэх болсон нь Бүрнээгийн хүсэн хүлээж байсан өөрчлөлтүүд юм. Өнөөдөр Бүрнээ ядарч туйлдсан хүмүүсд замыг нь заадаг чиглүүлэгч болж чадсан байна.

Өнөөдөр Бүрнээ олон мянган дагагчтай брэнд болсон байна. Энэ бүх өөрчлөлтүүд цаасан дээр сайхан харагддаг амьдарлаас татгалзаж хөрсөнд суусан бодит аз жаргалтай амьдрал бүтээхдээ Нарагийн чиглүүлэг дор дорвитой үйлдлүүд хийсэнтэй шууд холбоотой.
Бюрнэ
Маяагийн дотны найз, бизнес түнш бүсгүй түүнийг шүүхэд өгхөд Маяагийн амьдрал нэг мөчид нурсан гэж хэлж болно. Түүний дотор харанхуйлсан тэр мөчид Маяа зөвхөн бизнесээ алдхаас гадна итгэж явсан найзын урвалттай нүүр тулах хэрэг гарсан. Тэрхүү урвалт эмэгтэйчүүдийн хоорондын найз нөхөрлөл байдаг байдаггүйг бодход хүргэж, өөртөө итгэх итгэлийг нь ганхуулж, олон жилийн турш найздаа итгэж явсан гэнэн цайлган хүүхдийн интгэл үнэмшлийг бусниулсан. Маяагийн хувьд шүүх хурал бол маш их бухимдал стрэсс сэтгэлийн хямрал зовлонг авч ирснээс гадна нэр төрөө хамгаалах, олон жилийн нойр хоолгүй босгосон бизнесээ авч үлдэх гэсэн тэмцэл болж бувирсан юм.

Яг тэр хэцүү үедээ найзынхаа зөвөлснөөр Нара Томпсонтой ажилж эхэлсэн нь түүний хамгийн зөв шийдвэр байсан гэж Маяа дурсан ярьдаг. Наратай хийсэн анхны стратегийн уулзалт дээр бизнесийн асуудлаас гадна хэндч ярьж зүрхлээгүй төрсний дараах сэтгэл гутралын олон жилийн өмнөх дурсамжууд сэдрэв. Шинэхэн төрсөн ээжүүд гэртээ хүүхдээ хараад суухдаа орлогогүй болсондоо ямар ихээр шаналж хямардгийг Маяа өөрийн бие дээр амссан байсан тул шүүхэд дуудагдаж бизнесгүй болох вий гэж айхдаа орлогогүй болох ямар аймаар байдгийг тэрээр давтан туулхыг хүсээгүй. Тиймээсч Нара Томпсонтой ажилж айдас түгшүүрээ давхаас гадна дахин хэзээ ч ийм байдалд орохгүйн тулд хувийн брэндээ үүсгэх нь нэн чухалыг ойлгосон.

Ингээд Нарагийн удирдлага дор Маяагийн өөрийн туулсан амьдрал дээр үндэслэсэн, дэлхийн өнцөг булан бүрийн ээжүүдэд үйлчлэх зорилготой онлайн брэнд төрсөн юм. Гэртээ хүүхдүүдээ харж байгаа эхчүүдэд зориулсан зөвөлгөө сургалт ордог үйлчилгээ ийнхүү үүсч өөрийн амьдралын туршлага, ур чадвараа хэрхэн бизнес болгох талаар Маяа зааж сургаж эхэлсэн. Энэ шинэ брэнд нь маш амжилттай көүчингийн бизнес хөгжсөн.
Маяагаас зөвөлгөө авсан ээжүүд нэмэлт орлогыг шууд олж эхэлсэн. Жишээ нь нэгэн залуу ээж лаа хийдэг хоббигоо лааны бизнес болгон хувиргаж, сар бүр олон арван захиалга авдаг болсон. Өөр нэг ээж гэрээсээ хувцас оёж нэмэлт орлого олдог болсон бөгөөд сүүлдээ энэ бизнес нь өргөжиж олон бүтээгдхүүнтэй дэлгүүр болж хөгжсөн. Маяа зөвхөн арга техник заадаггүй. Тэр ээжүүдэд урам зориг өгдөг хүчтэй мэнтор бөгөөд түүнээс эрдэм сурах гэж олон ээжүүд түүнийг сошил дээр дагадаг.

Наратай ажилсан хэдхэн сар дотор Маяагийн көүчийнгийн бизнес офлайн компанийнхаа орлоготой дүйцэж, тэр менежер авч офлайн бизнесээ удирдуулан, бүх анхаарлаа көүчингдээ зориулдаг болсон. Шинэ орлого, айдсаа даван гарсан эрх чөлөө нь түүнд гадаад дотооддоо аялах боломжийг бэлгэлсэн. Тэрээр Япон, Англид соло аялал хийж, нандин дурсамжуудыг туршлагуудыг өөртөө хуримталж чадсан.
Хамгийн үнэ цэнэтэй өөрчлөлт нь гэр бүлд нь тохиосон. Маяа хүүхдүүдтэйгээ нээлттэй зөөлхөн харьцдаг болсон бөгөөд хүүхдүүдийнхээ мөрөөдлийг гүйцэлдүүлэх тал дээр анхаарч нэр хүндтэй зуны хөтөлбөрүүд, спорт урлагийн дугуйлангуудад явуулдаг болов.

Өөрчлөлт үүгээр дууссангүй. Нара түүнд дараагийн хувь хүний хөгжлийн шат болох уран илтгэх чадварыг нь зааж сургаж өгсөн. Нарагийн уран илтгэлийн хөтөлбөрийн тусламжтайгаар Маяа онцгой мессеж боловсруулж хүчирхэг дуу хоолойгоо олноор цугалсан эмэгтэйчүүддээ хүргэж чадсан. Түүний хамгийн анхны том илтгэл нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хурал дээр үг хэлэх байсан ба өөрийн амьдралд тохиолдсан хэцүү даваа болох найзын урвалт, шинээр төрсөн ээжүүдэд тулгардаг санхүүгийн бэрхшээлүүдийн талаар илэн далангуй ярьсан нь тэнд цугалсан эмэгтэйчүүдэд өөрсдийгөө олж хараж амьдралдаа дүгнэлт хийх боломжийг олгосон. Лекцийн дараа олон хүмүүс түүнтэй хамтран ажиллах хүсэлтийг илэрхийлсэн. Яагаад гэвэл тэд ч бас бүх найдвараа нэг сагсанд хийчихээд, тэр сагс хугарч унахыг мэдэрч байсан тул Маяагийн тэсвэр тэвчээрийг биширч байв.

Эргэн тойрныхоо эмэгтэйчүүд ээжүүдэд сайнаар нөлөөлж байх зуураа Маяа өөрийнхөө амьдралыг бас өөрчилж чадсан нь гайхамшигтай. Шүүх хурал дуусхад Маяа хохирогчийн дүрд биш дэлхийн Монголчууддаа хүндлэгдсэн көүч болж чадсан байсан.

Өнөөдөр Маяа орлогын көүчээр ажилж байгаа бөгөөд эмэгтэйчүүд ээжүүдэд санхүүгийн хараат бус байхыг номлож өөрийн амьдарлаар үлгэрлэж байна. Энэ бол найзынхаа урвалтыг давж гарсан эмэгтэйн түүх биш юм. Энэ бол найзынхаа урвалтыг капитал болгож, тэр капиталаа нөлөө болгон хувиргасан эмэгтэйн түүх юм
Майя
Японд амьдарч буй монгол гоо сайханч Луна жирэмсэн болсноо мэдсэн тэр мөчид ирээдүйн тухай өөрөөр бодох төлөвлөх хэрэг гарсан. Тэр үргэлж гараараа орлогоо олдог байсан бол эрсдэл өндөр жирэмслэлттэй гэж эмчээс сонсоод мөн түүний анхныхаа хүүхдийг тээж байгаа юм болхоор олон цагаар хөл дээрээ зогсох мөн урт удаан зам туулж ажил рүүгээ явах боломжгүй гэдгээ ойлгосон. Тэр дахин хэзээ ч ээж болох боломжгүй байж мэдэх тул Луна тэрээр хүүхдийнхээ нялх мөн бага насыг хамт өнгүүлхээр хатуу шийддэв.

Луна төрсний дараа ажил руугаа яаран буцаж, нялх үрээ танихгүй үлдээж сэтгэлээ түгшүүлхийг хүссэнгүй. Түүнд хамгийн ихээр хэрэгтэй байсан зүйл бол амар амгалан, стрэсгүй жирэмслэлт мөн төрсний дараах тав тухтай гэрээс хийх ажил. Ингээд л тэр Нара Томпсонд хандаж асуудлаа шийдсэн.

Нарагаас хүссэн тусламж бол богино хугацааны шийдэл байгаагүй харин жирэмсэн байхдаа стрэс хямралгүй өндөр орлого олох бизнес эхлүүлснээр төрсний дараа үрэгжлүүлээд гэрээсээ ажиллах боломж байв. Нара түүнд хувийн брэнд бүтээх ёстойг ухуулаад зогсохгүй Лунад хувийн брэндийг нь бүтээж өгсөн юм. TikTok бол Лунагийн өдөр тут,мын контэнтийн тайз болж хувирсан. Луна уг платформыг маш амархан эзэмшсэн бөгөөд жүжиглэх авьяастай байснаа ийнхүү анхны удаа мэдэж авчээ. Нарагийн стратегийн чиглэл дор тэр мэдрэмжээ бусадтай нээлттэй хуваалцаж сурснаар өөрийн контэнтүүдийг борлуулалтын хүчирхэг хэрэгсэл болгон хувиргаж чадсан.

Анхны дижитал бүтээгдэхүүнээ борлуулж эхэлхэд Луна туйлын гайхшрав. Учир юун гэвэл түүний гоо сайханчаар ажилдаг байсан хэдэн сарын цалинг 5хан өдрийн зөвлөгөө орлуулдаг болов. Лунагийн дижитал бүтээгдхүүн үндсэн орлого нь болж хувирсан нь үнэхээр үгээр дүрслах боломжгүй амжилт байсан. Тэр мөчөөс хойш Лунагийн сэтгэлгээ бүр мөсөн өөрчлөгдсөн. Тэр амжилтад хүрэхийн тулд заавал махан биеээ зовоон өдөржин зогсох хэрэггүй гэдгээ ойлгожээ. Луна шийдэмгий алхам гаргаж хувийн ажлаа эхлүүлсэн нь түүний Нарагаас хүсэж байсан бүх хүсэлтийг биелүүлж чадсан.

Нарагийн удирдлага дор түүний TikTok бичлэгүүд хурдацтай тархаж, олон үзэгчдийн хүртээл болсон тул тун удалгүй зөвхөн гоо сайханы зөвөлгөө сургалт заахаас гадна яаж контэнт хийх түүнийг олон үзэлттэй болгох нууцаа тэрээр зааж сургаж эхэлсэн. Бага насны хүүхдүүдтэй ээжүүд TikTok-оо хувийн брэнд болгон хөгжүүлж, орлого болгохыг заасан цахим сургалтын хөтөлбөр ийнхүү үүссэн билээ. Ингээд Луна гоо сайханы зөвлөх, мэнтор багш, дижитал контэнт үйлдвэрлхийг бусдад зааж өгдөг ажилтай болсон юм.

Өнөөдөр Луна бага цаг ажиллаж, хүүхэдтэйгээ цагаа өнгөрөөж, гэрээсээ тогтвортой өндөр орлого олж байна. Тэр хүүхдээ унтаж байхад нь контэнтүүдээ хийж, гал тогооноосоо сургалтуудаа зааж, охиноо нэг гараараа тэврэнгээ мөнгө олдог болсон. Олон хүнтэй, ханиад томуу ихтэй газар ажиллах хэрэггүй болж, хайран цагийг замын түгжрэлд үрэх хэрэггүй болсон тул гэрээсээ хүүхдээ харангаа өндөр орлог олж Луна ирээдүйгээ баталгаажуулж байна. Лунагийн түүх бол бага насны хүүхэдтэй ээжүүд хувийн брэндтэй болох ямар чухалыг харуулж байна.
Луна
Заяа Монголын хамгийн нэр хүндтэй санхүү эдийн засгийн сургуулийн төгсөгч бөгөөд Монголын банкны салбарт арван найман жил ажилахдаа том том хөрөнгө оруулалтын портфелиуд, өндөр шаардлагатай үүрэг хариуцлагыг амжилттай үүрч, салбартаа болон хамт олондоо нэр хүндтэй нэгэн болж чадсан. Гэвч өвчин зовлон урьдчилж хэлж ирдэггүй юм болхоор гэнэт нөхөр нь зүрхний шигдээсээр өвдөж, удаан хугацааны сэргэлт, байнгын асаргаа шаардсан тэр мөчид Заяа урт цагаар ажилах боломжгүй болсон тул бага цагаар ажилдаг, амьдралтай нь зохицдог хувийн бизнес хэрэгтэй болсон.

Яг ийм байдалд явахдаа тэр Нара Томпсонтой учирсан. Заяд нэмэлт орлого биш, харин гэр бүлийг нь тэжээх хоёр хүний цалинг орлуулах бизнес хэрэгтэй байгааг нь Нара ойлгоод түүний арван найман жилийн банкны туршлагыг хувийн брэнд, орлого, шинэ амьдралын хэлбэр болгон хувиргах арга замыг Заяад зааж өгсөн. Энэ арга нь Заяагийн мэдлэгийг санхүүгийн боловсролын сургалтууд, ганцаарчилсан зөвлөх хөтөлбөрүүд, дижитал курсууд мөн шинэ үзэгчдэд хэрэгтэй контентууд бүтээхэд оршсон. Тун удалгүй Заяа дээр мөнгөний менежментийн асуудалтай бизнес хүмүүс хандаж идэвхтэй зөвөлгөө авч эхэлсэн ба түүний курс видео сургалтууд үр дүнгээрээ Монголдоо тэргүүлж эхэлсэн.

Ийнхүү шинэ ажилтай болсноор Заяа өөрийн санхүүгийн боловсролын брэндээр дамжуулан банкны цалингийнхаа хэмжээг орлож чадсан бөгөөд нөхөр нь хоёр ч удаагийн томоохон зүрхний хагалгаанд орсон үед өөрөө нөхрөө сувилж тэнхээ оруулж хөл дээр нь босгож чадсан.

Гэхдээ Зая энэ амжилт дээрээ зогсоогүй. Нөхрийнх нь эрүүл мэнд тогтворжсоных нь дараа тэр үл хөдлөх хөрөнгийн салбарыг шинэ зорилгоо болгосон. Тэр шинэ салбарт хөл дүрж үзхийг хүсээгүй, ялалт байгуулахыг хүссэн. Тиймээс Наратай дахин ажиллаж хувийн брэндийг шинээр бүтээж чадсан. Заяаг хэдийгээр үл хөдлөхийн салбарт шинэ хүн боловч анхнаасаа Нараагийн чиглүүлэг дор ажилсан тул өмнөө тавьсан борлуулалтын зорилгодоо сар болгон хүрч ажилсан бөгөөд олон гэр бүлүүдэд хувийн орон сууцтай болход нь тусалсан. Заяа үл хөдлөхийн бизнесдээ хагас цагаар ажиллаж байсан ч хэдхэн сарын дотор оффисдоо тэргүүлэгч болж, туршлагатай агентуудаас ч олон борлуулалт хийж амжилтанд хүрсэн нь тэр байшин зарах гэж биш, харин үйлчлүүлэгч нартаа тохирсон байшин савыг нь олж өгч мөн худалдаж байсан байшинг нь хамгийн сайн үнээр борлуулж өгч байсантай холбоотой.

Заяагийн санхүүгийн амжилт амьдралыг нь өөрчилсөн. Тэр шинэ машин авч, охиноо гадаадын нэр хүндтэй их сургуульд явуулж, өөрөө Вьетнам, Өмнөд Солонгос, Япон руу соло аяллуудаар явж, эрүүл мэнддээ анхаарал тавих боломжтой мөн буяны ажилд хандив өгөх боломжтой болсон. Гэхдээ амьдралын хэв маягаас гадна Зая өөрөө нэртэй брэнд болж чадсан. Түүнийг үндэсний телевизэд урих болсон, эмэгтэйчүүд ба мөнгөний талаархи мэргэжилтэн хэмээн түнийг олон нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Түүний сургалтыг олон хүмүүс хүсч хүлээдэг, түүний хөтөлбөрүүд амархан борлуулагддаг болсон нь Заяагийн амьдарлын уналт босолт хүн сэтгэлээр унаж болохгүйн харин мэргэжлийн хүний тусламж аваад урагшлах хэрэгтэйг үлгэрлэж чадсан.


Заяагийн амжилт тохиолдлын хэрэг биш ээ. Түүний алхам бүрийг Нара урьдчилж төлөвлсөн байсан бөгөөд бүх рилс бичлэг, бүх сошил дээр тавигдаж байгаа контентууд хувийн брандийн стратегчийн ажлын үр дүн байсан. Өнөөдөр Заяа ар гэр ажил мэргэжилээ тэнцвэртэй авч явж болдогийн баталгаа: гэр бүл, эрүүл мэнд, өөрийн дуртай ажлыг эмэгтэй хүн сонгож болдог цаг үед бид амьдарч байна.
Заяа
Бямбаа анх Нара Томпсонтой уулзахдаа нэг л зорилготой байлаа — онлайн бизнестэй болох. Нара энэхүү хүслийг нь гүйцэлдүүлж чадсан. Тун удалгүй Бямбаа дундаж насны эмэгтэйчүүдтэй хувийн зөвөлгөө өгч эхэлсэн байдаг. Түүний өгч хийж байсан ажил маш үнэ цэнэтэй чухал ажил байсанч хаалттай хаалганы цаана өрнөдөг, цөөхөн хүнд л хүрч ажилдаг байв. Гэвч Бямбаагийн дотор маш том мөрөөдөл сэтгэлийн дуудлага байсан. Тэр олон жил АНУ-д амьдрахдаа шүүхийн орчуулгын ажил хийдэг байсан туршлагатай бөгөөд олон эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийлэлдарамтанд чимээгүй дуугай амьдарч, сэтгэл санааны заримдаа бие махбодийн хүчирхийлэл гацсан, түшиггүй, гарцгүй байгаа байдлыг мэдэж байсан учир энэ сэдвээр анхааруулга өгөх юмсан гэж бодож ирсэн юм байна лээ.

Бямбаа энэ асуудлын талаар хэрхэн олон нийтхүргэх мөн яаж энэ талаар зоригтой дуугарах вэ гэж шаналж байсан тул Нараад дахин хандсан.

Брэндийн стратегич, хувийн брэндийн архитектор, үзэгдэж харагддаг байдлын продюсеручраас Нара Бямбаад шинэ дүр бүтээж өгсөн бөгөөд энэ нь эвтэйхэн, төвийг сахисан өнгөнд биш, харин тэмцэл, үнэнд тулгуурласан тэмцэгчийн имэж байсан.

Бямбаагийн юу ярих хэнд хандаж ярих скриптүүдийг Нара бичиж, видеонуудыг нь гардан хийлгүүлж, подкастны эхлүүлэлийг нь тавьж өгсөн бөгөөд Бямбаагийн подкаст болон видеонууд нь нэг шөнийн дотор мянга мянган үзэлттэй тэсрэлт болсноор түүний дуу хоолой далавчтай мэт олон мянган эмэгтэйчүүдэд хүрдэг болсон юм.

Түүний дуу хоолой нь илэн далангүй, масклаагүй, бодит байсан учраас сонссон бүхний зүрхийг хөдөлгөж, АНУ-ын хот, дүүрэг, эмэгтэйчүүдийн хоргодох байрнаас “Энэ бол миний түүх, би ганцаараа ингэж зовж байан гэж бодсон” гэсэн зурвасууд Бямбаад олноор ирж эхэлсэн. Подкаст нь хүчирхийлэлд амьдарч байгаа эмэгтэчүүдийн сэтгэлээ уудлах орчин болж, видеонууд нь АНУ, Канад, Европын монголчуудын дунд түгэж, Бямбаа зүгээр нэг контент бүтээгч бус, харин үе дамжсан хүчирхийлэлийн гинжийг таслах эвдэх зоригийг олон эмэгтэйчүүдэд бэлгэлсэн ачтан билээ.

Нарагийн чиглүүлгийн дор Бямбаа эмэгтэйчүүдийн олон байгууллагуудтай хамтран ажиллаж, ичгүүр, айдас, сэтгэлийн шарх, амьд үлдэхийн төлөө тэмцэж буй олон эмэгтэйд хүрч ажиллаж чадсан. Тэр тэдний дуу хоолой болж, олон жил чимээгүй дарлагдсан зовлонг нь ил гаргаж хэлдэг төлөөлөл болж, “чи ганцаараа биш” гэдгийг мэдрүүлсэн.

Өнөөдөр Бямбаа Нарагийн Мастэр Спикэр хөтөлбөрийг төгсөж, тайзан дээр илтгэл тавьдаг болсон бөгөөд хэдэн жилийн өмнөх хэнд ч харагддаггүй үл танигдсан нэгэн байснаасаа одоо эмэгтэйчүүдийн арга хэмжээ, хурал чуулган, цагаач эмэгтэйчүүдийн дэмжлэгийн форумд уригддаг илтгэгч спикэр болж чадсан.
Бямбаа
Гадаадад амьдардаг монголчуудын хүрээнд “Үзэгдэж харагдхын хатан хаан” нэрээр танигдахаасаа өмнө Руна цагаан халаадтай эмч хүн байсан. Эмч хүний хувьд түүний амьдралд тогтвортой цалин, аюулгүй орчин, бусдын хүндлэл байсан ч аялах эрх чөлөө, өөрийн дураар амьдрах зориг дутагддаг байжээ. Тэр бүтээлч байдал, үзэгдэж харагдаж олон нийтэд танигдах байдал, дэлхий даяар аялах “дижитал паспорт”-той карьерыг мөрөөддөг байсан ба энэхүү мөрөөдлөө биелүүлхийн тулд Нара Томпсонтой ажиллаж эхэлсэн.

Руна зүгээр нэг ФБ хуудастай болхыг хүсээгүй. Тэр амжилттай контент бүтээгч болхыг хүссэн бөгөөд түүний маш ихээр хүссэн зүйл бол өөрийнхөө сүперхүч зан чанар дээр суурилсан хувийн брэнд бүтээх байсан — тэгээд тэрийг нь Нара бүтээлцэж өгсөн юм.

Тэр хоёр хамтдаа том том өөрчлөлтийг Рунагийн амьдралд хийсэн. Хамгийн түрүүнд Руна эмчийн ажлаа ардаа орхиж дижитал ертөнцөд хөл тавьсан. TikTok, YouTube, Иста дээр рилс видео хийж эрүүл саруул амьдрах хэв маяг, дугуйн спорт зэргийг хүмүүсд таниулж тэдэнд хэрэгтэй эерэг мэдээлэл өгдөг дижитал бүтээгдхүүнийг борлуулж эхэлсэн.

Энэ бүтээгдхүүнээрээ дамжуулж Руна олон хүнд YouTube ашиглаж орлог олох талаар зааж сургаад зогсохгүй Монголд байдаг цөөн менторуудын нэг болж тодорч гарч ирсэн. Хувийн Брэндийнхээ хүчээр, хүмүүсд маш ойлгомжтой аргаар зааж сургадаг тул түүний хийдэг сургалтууд бусдад урам зориг өгдөг маш том хүч болж хувирсан. Руна өөрийн туршлагаараа көүч, эмч, жижиг бизнес эрхлэгч нарт зориулдаг. Тэрээр үзэгдэж харагдах чадварыг зааж үйлчлүүлэгч нартаа YouTube хэрхэн нээж, хөгжүүлж, орлого олохыг заадаг болсныг харах үнэхээр сайхан байдаг.

Руна өөрийн YouTube сувгаа орлоготой болгож, бусдын мөрөөддөг амьдарлыг бүтээж чадсан тул тэрхүү орлогоороо дэлхийн маш олноор аялж тэндээсээ сонирхолтрй контент тогтмол хийж байна.

Түүний олон нийтэд танигдсан нь, олон мянган дагагчидтай болсон нь түүнд хүчтэй хувийн брэндтэй болох боломжийг өгсөн. Өнөөдөр Руна дэлхийн өнцөг буланд амьдрадаг хүмүүсд айдсаа давах, шинэ технологи эзэмших, нэмэлт орлогыг сошил ертөнцөөс олхыг сургаж байна. Нарагийн тусламжтайгаар Руна өөрийнхөө амьдралд 100% өөрчлөлт оруулж чадсан шигээ бусдын амьдралд бодит үр дүн гаргаж байгаа нь үнэхээр буянтай. Руна өмнө нь хүний бие эмчилдэг байсан бол одоо “үзэгдэж харагдах айдас түгшүүрийг” эмчилдэг контент бүтээгч болсон нь үнэхээр сонирхолтой.
Руна
Лана хорь гаруй жилийг төрийн бус байгуллагын салбарт зориулж, шат дараалан дээшилж, дээд түвшинд хүрч, хамт олныхоо хүндэтгэлийг хүртсэн ч энэ бүхний цаана өөрийгөө мартаж, сэтгэлээ шавхаж, бие сэтгэлээрээ туйлдаж хоцорсон эмэгтэй байлаа. Тэр Австрали, Францын нэр хүндтэй их сургуулиудад сурч төгссөн өндөр боловсролтой ч хорин жилийн турш бусдын төлөө өөрийгөө зориулсны эцэст харуулах шагналгүй, хувийн брэндгүй, итгэл төрүүлэх нотолгоогүй, тогтвортой орлогогүй нэгэн болж хувирсан байв. Амжилттай хэрнээ хэзээ ч харагддаггүй, чадвартай мөртлөө үнэлэгддэггүй байсандаа тэр ядарч, туйлдаж, сэтгэлийн хямралд унаж өөрчлөлт хийхэд бэлэн гэдгээ мэдэрч байсан ч яаж хаанаас эхлэхээ мэдэхгүй төөрч бүдчиж явсан түүхтэй.
Энэ бүхнийг өөрчилсөн мөч бол Нара Томпсонтой хамтарч ажиллаж эхэлсэн үе юм.

Нара түүнд хөл дээрээ босход нь мөн маш тодорхой төлөвлөгөө стратегийн дагуу хоёр хүчтэй брэндийг үүсгэхэд нь тусалсан: нэг нь араар тавилтын шарх гэмтэл эдгээдэг көүчийн ажил, нөгөө нь уран илтгэгчийн брэнд. Хамгийн эхэнд Ланагийн көүчингийн нишийг тодорхойлж, мессежийг нь цэгцэлж, анхны бүтээгдэхүүнүүдийг нь Нара зах зээлд гаргасан бөгөөд өмнө нь огт онлайн харагддаггүй байсан эмэгтэйг богино хугацаанд хүчтэй цахим ул мөртэй болгож, Facebook-ийн хуудас нь өндөр үзэлттэй, Instagram-ийн рилсүүд нь олон мянгаар шэйрлттай, контент нь сая сая хүнд хүрдэг болгосон. Өнөөдөр Лана үзэгдэж харагддаг, олон мянган дагагчтай, олон нийтэд танигдаж чадсан көүч спикэр болсон байна..

Энэхүү том өөрчлөлт Ланад дургүй ажлаасаа гарч, гурван сар хөдөлмөрлөж олдог орлогоо тавхан хоногт олдог бизнестэй болгож амьдарлыг нь гэрлийн хурдаар өөрчилсөн. Шинэ орлогоороо тэр тансаг орон сууцанд нүүж орж, бага охиноо хувийн сургуульд оруулж, том хүүхдүүдээ Канадад, Өмнөд Солонгост сургах боломжийг өгсөөр байна. Лана өөрөө гадаад, дотоодоор аялж, урьд нь зөвхөн мөрөөдөж явсан үнэтэй эмчилгээ, массаж, гоо сайхны үйлчилгээг авч, өөрийгөө эрхлүүлж эхэлсэн бөгөөд нэгэн цагт цаг мөнгөө хэмнэж явдаг байсан эмэгтэй өнөөдөр амар амгалан, баяр баясал, санхүүгийн эрх чөлөөтөй амьдарч байна.
Лана дэлхийн том хурал чуулганд илтгэгчээр оролцож, Монголын үндэсний телевизд байнга уригддаг зочин, олон мянган сонсогчтой подкастуудын танил дуу хоолой болсон. Нарагийн удирдлага дор тэр Top Coaching Academy, CEO Club-ийн тайзнаа зүгээр нэг оролцогч биш, харин гол од болон уригдан оролцсон. Лана ганц бие ээжүүдийн төлөө дуу хоолойгоо өргөж тэдний зовдог олон сэдвүүдийг олон нийтэд дэлгэн тавьж чадсан анхны нөлөөлөгч юм. Өнөөдөр Лана бол маш хүчтэй хувийн брэндтэй, гэрэлт цамхаг гэж олон нийтэд танигдсан бизнес эмэгтэй болон хувирсан нь гайхамшигтай.

Түүний орлого, олонд танигдсан байдал, бусдад эерэг нөлөөлөх чадвар бүхнийг Нарагийн стратегийн дагуу бүтээгдсэн хүчирхэг дахин төрөлт гэж Лана өөрөө дүгнэдэг.
Лана
Гонконгод нөхөр, хүүхдүүдийнхээ хамт элэг бүтэн сайхан амьдардаг боловч ажил мэргэжлийн хувьд амжилт олж чадаагүйдээ сэтгэл хангалуун бус байдлаасаа болж гацаанд орсон байсан Ганаа Нара Томпсонтой ажиллаж эхэлснээр амьдарлаа 360 градус эргүүлж чадсан.
Өөрийнхөө сүперхүчийг тодорхойлход мөн тэрхүү хүчээ ашиглаж “эмэгтэйчүүдийг эрүүл бус хамаарлаас гарах, тэдэнд өөрийн амьдралын жолооч болход туслах” зорилгыг бий болгож, үүн дээр нь суурилан брэндийн хэл, мэргэжлийн байр суурь, контентын стратегийг шат дараатайгаар Нара хийж туслав.

Нарагийн удирдлага дор Facebook, Instagram дээр Ганаа идэвхжиж өөрийн гэсэн хүчирхэг дуу хоолойгоороо сэтгэл зүй көүчингийн салбарт танигдаж нэр хүндтэй эксперт болж чадсан. Мөн түүний мэргэжлийн мэдээлэл, бичиж ярьж зөвлөж байгаа контентууд хүмүүсийн сэтгэлд хоногшиж тун удалгүй олон үйлчлүүлэгч шавь нартай болсон нь Ганааг өөрийн мэдлэг чадварынхаа үнэ цэнийг ойлгож, ажлыг нь үнэлж чаддаг мөрөөдлийн үйлчлүүлэгч нарынхаа амьдралд дорвитой өөрчлөлт үр дүнг авч ирэв.

Гэхдээ Ганаа цааш өөрийгөө сориж илүү том өөрчлөлтийг хийхээр шийдсэн тул Нара түүнд анхны групп хөтөлбөрөө бүтээхэд нь тусалж, көүчингийн салбарт нэр хүндтэй хүмүүстэй хамтран ажиллах боломжийг грагаж тэдгээр томчуудын туслах багшаар ажилсан нь түүний нэр хүндийг өсгөж, олон хүнтэй ажиллаж сургах туршлагыг нь нэмэгдүүлсэн. Эцэст нь Ганаа олон нийтэд сайн танигдаж, олон хүмүүсийн итгэлцлийг олж авч, орлогоо олон дахиар ихэсгэсэн.
Дараагийн алхам бол түүний тайзан дээрх дуу хоолойг бүтээх байлаа.

Нарагийн Master Speaker хөтөлбөрийн хүрээнд Ганаа уран илтгэгчийн чадварт суралцаж дэлхий даяр тархан суугаа Монгол бүсгүйчүүддээ албан ёсоор үг хэлж, улмаар Амар Амгалан Гэр бүл, Эерэг Цэнэг зэрэг нэр хүндтэй подкастуудад уригдан оролцож, олон улсын чуулган, дижитал нийгэмлэгүүдийн тайзан дээр итгэлтэйгээр дуугарах болсон.

Өмнө нь орлогогүй, үзэгдэж харагддаггүй эмэгтэй байсан бол өнөөдөр Ганаа олон нийтэд танигдсан эксперт, тайзан дээр итгэлтэйгээр үг хэлдэг илтгэгч, өөрийн салбартаа хүчтэй дуу хоолой болж чадсан нь Нарагийн шат дараатайгаар бүтээсэнхувийн брэндийн тод жишээ юм.
Ганаа
Илтгэл, ярилцлага эсвэл хамтын ажиллагааны талаар холбогдох
Made on
Tilda